Бидний тухай

ИЗОХАУС”ХХК нь 2004 онд байгуулагдсан. Модон рамтай угсармал барилгын үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын анхдагч компани бөгөөд одоогийн байдлаар жилд дунджаар 10 000-14 000 м2 ( ISObox ) модон МОДУЛ, 195 000 м ( ISOjoist ) модон дам нуруу үйлдвэрлэх хүчин чадал бүхий 2 үйлдвэр, 50 ажилтантай.

Энэхүү барилгын технологи нь АНУ, Канад, баруун Европын орнуудад өргөн дэлгэрсэн бөгөөд дулаан болон дуу чимээний тусгаарлалт өндөр. Барилгын үндсэн хийцүүдийг үйлдвэрийн аргаар бэлдэж, богино хугацаанд угсардаг учир барилгын чанар тогтмол сайн байдаг. Барилгыг жилийн аль ч улиралд үйлдвэрлэж, ямар ч газар барих боломжтой бөгөөд манай орны цаг уурын нөхцөлд хамгийн тохиромжтой систем болох нь баригдсан барилгууд дээр хийгдсэн олон төрлийн судалгаагаар батлагдсан болно.

“ИЗОХАУС”ХХК-ийн эзэмшиж буй Монгол улсын оюуны өмчийн газраас баталгаажуулсан худалдааны тэмдгүүд, зохиогчийн эрхийн гэрчилгээ, патент, гишүүнчлэл:

  • ISOjoist - Даацын модон дам нуруу
  • ISOwall - Стандарт ханын бэлдэц
  • ISOfloor - Стандарт шалны бэлдэц
  • ISOroof - Стандарт дээврийн бэлдэц
  • ISOsan - Бэлэн ариун цэврийн модул
  • ISObox - Модон рамтай угсармал, зөөврийн модул
  • ISOger - Модон рамтай угсармал, зөөврийн модул 6 талт

Монгол улс
Зохиогчийн эрхийн гэрчилгээ –“ EUROCITY-2013” СЕРИ

Монгол улс
Бүтээгдэхүүний загварын патент – Барилгын бүрдэл хэсэг болон байгууламжийн элемент

2012 онд АНУ-ын МОДУЛАН БАРИЛГЫН ИНСТИТУТЭД АЛБАН ЁСНЫ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ.

Системын онцлог ба давуу талууд

“ИЗОХАУС” ХХК нь үйлдвэрлэлийнхээ шат дамжлага бүрийг инженерийн хяналтанд явуулж, акт үйлдэн баталгаажуулдаг бөгөөд энэ нь бүх төрлийн хийц эдлэхүүнийг өгөгдсөн зураг, стандартын дагуу үйлдвэрлэн, чанарыг тогтмол сайн байлгахад зайлшгүй авах арга хэмжээний нэг юм. Материал зарцуулалтыг хянах, хорогдлыг бага байлгах, илүү материал тээвэрлэхгүй байх шаардлагатай бөгөөд энэ нь бүтээгдэхүүний эцсийн үнэнд шууд нөлөөтэй байдаг. Үйлдвэрлэлийн заал нь дэд бүтэц, хэрэгцээт материал болон багаж хэрэгсэлийн агуулах, ажилчдын амрах болон хооллох байр, техникийн оффис, тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг.

Энэ нь улирал, цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран үйлдвэрлэлийг (2 ээлжийн) тодорхой төлөвлөгөөний дагуу өндөр бүтээмжтэй явуулахад учирч болох эрсдэлийг хамгийн бага байлгах үндсэн нөхцлийг бүрдүүлдэг. Дээрхи нөхцлүүд нь барилга баригдах газарт бүрдээгүй байдаг бөгөөд манай улсын сул хөгжсөн дэд бүтцээс шалтгаалан бүтээгдэхүүн тээвэрлэх зай хол байх тусам үйлдвэрлэлийг зориулалтын газарт нь бүрэн гүйцэд явуулах шаардлага улам өсч байдаг.

Байшингуудын үндсэн хийц нь модон двутавр раамтай шилэн хөвөн дулаалгатай шахмал хавтан хашлагатай элементүүдээс (шал, хана, тааз болон дээврийн хавтгайлжууд) бүрдэх бөгөөд нийлүүлж угсарсан хамгийн бага нэгжийг МОДУЛ гэж нэрлэнэ. Хэд хэдэн МОДУЛ-ыг зэрэгцүүлэн болон давхарлан угсарч томоохон хэмжээний барилга барих боломжтой бөгөөд нэг МОДУЛ-ын дундаж хэмжээ нь 26м2 байна. Барилгуудын гадна ба дотор өнгөлгөө нь гал болон усанд тэсвэртэй хавтан байх бөгөөд захиалагчийн хүссэн өнгөөр будах боломжтой. МОДУЛ-ыг бүтэн чигээр нь тээвэрлэх бөгөөд нэг МОДУЛ-ыг бэлдэх хугацаа 7-10 хоног байна. 1м2 талбайн үнэ түлхүүр хүлээлгэн өгөх байдлаар 800 000₮ бөгөөд үүнд хот доторхи тээвэрлэлт болон угсралт орсон болно.

Одоогийн байдлаар энэхүү аргачлалаар баригдсан хамгийн том байгууламжууд:

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 800 уурхайн ажилчдын сууц болно. Уг байгууламж 230 Модулаас бүрдэх бөгөөд нийт 3000м2 ашигтай талбайтай.
2. БЗД-ийн 4,21, 28 дугаар хороодод 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүд.
3. ХУД-т Скай резорт цанын бааз дээр тусгай зориулалтын үйлчилгээний барилга.
4. СХД-ийн 25-р хороонд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг.
5. Өмнөговь аймгийн 14 багт Багийн төвийн барилга.
6. ДДЭШТВ ХХК-ийн оффисын барилга.
7. Уул уурхайн үндэсний олборлогч ХХК- уурхайн ажилчдын байр